Сураггүй болсон эмэгтэйг 10 жилийн дараа олжээ

img

АНУ-ын Калифорни мужаас 10 жилийн өмнө сураггүй алга болсон эмэгтэйг олсон тухай “www.dailymail.co.uk” агентлаг мэдээллээ. Тус мужийн цагдаа нар иргэдийн дуудлагын дагуу мөрдлөгө явуулж 25 настай Анна болон 7, 5 настай хоёр хүүхдийг аварчээ. Гэрчүүдийн мэдээлсэнээр Калифорний захын хорооллын “G building” гэх нийтийн байрны 1274 дугаартай өрөөнөөс сүүлийн хэдэн хоногийн турш тусламж хүсч нэг эмэгтэй орилох болсон гэжээ. Анна гэх 25 настай бүсгүйг гаж донтон этгээд хулгайлж, 10 жилийн турш хүчирхийлэн хоёр хүүхэдтэй болгожээ. Бүсгүйг хулгайлж, олон жил хүчирхийлж, дарамталж байсан хэрэгт 41 настай Исидро Гарсиа гэгчийг баривчилж шалгаж эхэлсэн байна.

5

Цагдаа нарын мэдээлж буйгаар гэмт этгээд нь 2004 онд бүсгүйн ээжтэй нь хамт амьдардаг байсан гэнэ. Харин удалгүй охинд нь мансууруулах бодис тарьж ухаан алдуулж гэрээс нь хулгайлсан байна. Исидро Гарсиа хохирогч бүсгүйтэй 2007 онд хүчээр гэрлэж, хоёр хүүхдийн эцэг болжээ. Энэ хэрэгт Гарсиатай хамт ажилладаг хоёр хүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн аж. Мөрдлөгийн явцад тэд Гарсиагийн гэрт байнга очиж, хөлбөмбөгийн тоглолт үздэг байжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ