Сайншанд сайхан зүүд үү?
2014-05-23

Монгол Улсын хөгжлийн зүтгүүр гэж тодорхойлогдох болсон Сайншандын аж үйлдвэрийн парк цаасан дээрх өөдрөг төсөөлөл хэвээр байна. Энэхүү төсөөлөл хэзээ бодит ажил болохыг таашгүй ч  хүнд аж үйлдвэрийн парктай болоход дор хаяж 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай  гэсэн мэдээллийг өнгөрсөн даваа гаригт албаны хүмүүс хэвлэлийнхэнд өгсөн байна.   Тэд хэлэхдээ төр зөвхөн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжихэд 200 сая долларын хөрөнгө оруулалт гаргах хэрэгтэй байгааг  дуулгасан юм. Гэтэл одоог хүртэл цогцолборын санхүүжилт хийгдээгүйгээс ажил урагшлахгүй  байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Ганболд  сэтгүүлчдэд ярьжээ.

:

Албаны хүмүүс ийн мэдэгдсэн бол зарим нэг санхүүгийн баримтаас харахад Сайншандын аж үйлдвэрийн цогцолборт санхүүжилт  огт хийгдэхгүй байгаа гэдэг нь бас  өрөөсгөл мэдээлэл бололтой. Хөгжлийн банкнаас 14.2 тэрбум төгрөгийг Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих бэлтгэл ажлыг хангахад зориулж зарцуулах шийдвэрийг Шинэчлэлийн Засгийн газраас гаргасан  бөгөөд 6.2 тэрбум төгрөгийг нь  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Х.Баттулга авсан гэнэ.  Бүтэн хоёр жилийн хугацаанд 6.2 тэрбум төгрөгөөр зөвхөн цаасан дээрх ажлууд л хийгдсэн гэдгийг албаны эх сурвалж нотолж байгаа юм.

.

Тухайлбал, дээрх 14.2 тэрбум төгрөгөөс 6.2 тэрбум төгрөгийг авч хуулийн зөвлөх болон ерөнхий зөвлөх, байгаль орчин нийгмийн нөлөөлийн үнэлгээ, суурьшлын бүсийн төлөвлөгөө боловсруулах үйлчилгээний төлбөр болгож 6.2 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас олгожээ.  Тэгэхээр Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барихад Засгийн газар сохор зоос ч өгөөгүй гэдэг нь худлаа  аж. Үлдсэн найман тэрбум төгрөг Хөгжлийн банкинд хүлээлтийн байдалтай хэвтэж байгаа аж.  Гэхдээ тэр мөнгийг нь өмнөх ажлынх нь үр дүн харж, дүгнэж байж өгөх болохоор цаасан дээрх хэдэн тоогоо барихад очиход салбарын яамныханд ичгэвтэр байсныг үгүйсгэхгүй.  Авсан мөнгөө үр ашиггүй төсөлд зарцуулж, зөвхөн цаасан дээр л бөөн тоо баримт, мөнгө шаардсан ажил хийсэн болохоос Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор шаваа тавьснаас хойш өнгөрсөн хугацаанд нүдэнд харагдаж, гарт баригдах олигтойхон ажил хийсэнгүй гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй биз.

.

Улиг домог болтлоо яригдсан Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг бодит ажил болгоход тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах нь гарцаагүй. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй үед Засгийн газар мөнгө өгөхгүй байна гээд албаны хүмүүс гэнэт ажил хэрэгч болсны шалтгаан юу вэ.   Нүүрсний экспортын орлого сайн, эдийн засаг нь мөнгөтэй байх үедээ Сайншандын аж үйлдвэрийг цаасан дээрх төсөөллөөс бодит ажил болгож чадаагүй хэрнээ  дотогшлох долларын урсгал нь царцаж, Засгийн газар мөнгөний эрэлд хатаж байх үед ингэж шантааж хийх нь  ямар учир шалтгаантай вэ гэдгийг ойлгохгүй байна.  Сайншанд бол том төсөл. Гэхдээ эхлээд нүүрснийхээ замыг, илүү тодорхой хэлбэл,  экспортын төмөр замаа бариагүй тохиолдолд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортой болно гэдэг бүтэшгүй мөрөөдөл гэх шүүмжлэл ч гардаг. Ямар ч байсан энэхүү цогцолборыг урагшлуулахын тулд тодорхой хэмжээний санхүүжилт Засгийн газраас гаргаж байгаа. Харин өгсөн юмыг нь бага гэж гололгүй бүтээн байгуулалтынхаа ажилд зарцуулбал яасан юм бэ. Нэг төсөл ярихаар урдаас нь хүн аймаар том тоо яриад өгсөн мөнгийг нь цаасан дээрх бүтээн байгуулалтад зарцуулаад байвал Сайншанд сайхан зүүд төдийнхнөөс хэтрэхгүй биз дээ.

.

 Н.ХҮСЛЭН

Эх сурвалж: News.mn

Shuud.mn
Сонин хачин
kkkkkkkkkkkkkkkkm:
shainshandgui bol mongol eu ch bish
2014-05-23
njuty:
ер нь хамгийн муу хүмүүс бол монгол байх .сэтгэлгээ чадавхи энэ тэр гээд. гэхдээ зарим нэг африкийн үндэстэн ястан индиануудын үлдэгдэл энэ тэрээс арай дээр байх ганц хадаас хийх технологи мэдэх хүн монголд байна уу улс орноо бодож ядаж миний үр хүүхэд ах дүүс энэ улсад чинь амьдардаг, амьдрана шүү дээ гэж бодвол ингэж мөнгө угааж өөрийн эрх ашгаа бодож суухгүй л байх. хүн чанар, зөөлөн сэтгэл монголд хамгийн их дудтагдаж байна ану-н төр apple, microsoft ,ford ,ge ,boieng-г бий болгоогүй шүү дээ харин саад болоогүй байх төр бизнес рүү ордгийн гай энэ мэтээр үргэлжилж байна
2014-05-23
санчир:
энэ анхнаасаа бүтэхгүй зүйл байсан боловсрол багатай сайд нь сайншандыг тойрсон газрын доорх усны нөөцийг тооцоолж үзээд байгаа усны ордуудыг татахад яиар их зардал гарахыг ойлгох байсан. а ч үгүй хүн ийм том асуудал ярина гэж байхгүй. баабарын алтан гурвалжин дотор юу байна ус байна, юу байна зэс байна, юу байна төмрийн их хүдэр байна, юу байна цементийн түүхий эд шохойн цаглашгүй их орд байна, нүүрс байна, өндөр хүчдэл, төмөр зам байна. ингэхэд яахлаараа үйлдвэрийн процессийн амин сүнс усгүй байгаа ус нь өндөр үнэтэй говь руу зүтгэв. тэр хүний оюуны цар хүрээ нь тэр. мэдлэг боловсролтой эргэцүүлж боддог инженер хүн байсан бол шууд л болино. бөх инженер 2-ийг харьцуулахын арга угаасаа байхгүй. энэ бол хэзээ ч бүтэшгүй санаа тул алтанхуяг дэмжээгүй байж таараа, уурыг нь хаах гээд 6 тэрбум хуваарлангуут пад гээд цаас болгоод хэдэн цаас зулгаасан хэрэг. энэ мэтээр монголд мөнч их шавар хаалаа энэ муйхар хар хөөрхий. ийм л хүмүүс төрийн сайд хийхээр яаж хөгжих вэ. санаа нь бүүр ерөнхий сайд болох. элбэгээ ч ялгаагүй технократ бодлого боловсруулах ямарч чадамжгүй уран панаалтай сэтгүүлч яаж улс орныг авч явах вэ. хөрш хятадыг дэн шо пиний нэрлэсэн 10 инженер өнөөдрийн хөгжилд хүргэсэн. байнгын хорооны 11 гишүүд инженерүүд байдаг юм. харин физикч бол бараг инженер дээ
2014-05-23
zochin:
xariult - tiim.
2014-05-23
цогцолбор:
энэ одоо бүхэл бүтэн цогцолбор уу хэ хэ
2014-05-23