Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөрлөг болно
2014-05-23

“Ажилтай, орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэн” сэдэвт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нийцсэн байнгын ажлын байр бий болгох Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн сургалтын байгууллагууд оролцсон өдөрлөгийг энэ сарын 26-нд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн байранд зохион байгуулна.

өа

Өдөрлөгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тусгайлсан мэргэжлийн сургалтанд сууж, байнгын ажлын байртай болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон мэргэжлийн сургалтын байгууллагууд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн талаар танилцуулга хийж, хөдөлмөрийн аюулгүй байдал, сэтгэл зүйн зөвөлгөө, мэдээлэл өгөх юм.

өа

Өдөрлөгт  дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтсийн тухайн хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нийцсэн байнгын ажлын байр бий болгох аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, мэргэжлийн сургалтын байгууллагууд оролцоно.

өа

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
itbi:
хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн байр haana bdag uym be
2014-05-24