Үхсэн хүнд эрх хэрэггүй
2014-05-25

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан цагдан хориход нас барж, "шоучид"-ын ярианы сэдэв болов. Төрийн ордны бараг амтай бүхэн нь хүний эрх хэмээн ярьж, бие биенээсээ хариуцлага асууж, бурууг тохох хэн нэгнийг эрэлхийлэв. Эхлээд УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. “Хорих байранд хоригдож байгаа, нийгмээс тусгаарлагдсан, эрх нь хязгаарлагдмал байгаа сэжигтэн болон ялтнуудын эрхийг төр хариуцах ёстой. Гэвч тэдний эрхийг зөрчсөөр байна" хэмээн гэнэт ухаан орсон мэт ярьж эхлэв. Төмөр торны цаана байгаа хүмүүсийн эрх зөрчигдсөөр байгааг ар гэрийнхэн нь байнга ярьж, хэлдэг. Хэвлэлийнхэнд ч, хүний эрхийн байгууллагуудад ч үүнийг хэлсээр ирсэн. Харин эрхэм түшээд үүнийг сая сонсч, гэнэт ухаан орсон бололтой. Тэгээд албан үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандаж хүний амь насанд хүрсэн албан тушаалтануудад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэв. Хэнд хариуцлага хүлээлгэх вэ? Үхсэн хүн үг хэлдэггүй. Тэд сүүлийн 10 жилд хорих байранд 210 хүн амь насаа алдсаныг дуулгав. Зөвхөн 2014 он гарсаар 5 хүн хорих байранд амь насаа алджээ. Шалтгаан нь янз бүр.

ө

Үүний дараа УИХ дахь Хүний эрхийн дэд хорооныхон хуралдав. Хорих ангид эмч дутмаг дээр нь эмнэлгийн барилга нь үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлттэй зэрэг түмэн зовлонтойг ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж дуулгав. Эрх чөлөөг нь хязгаарласан шиг эрүүл байх, амьд явах эрхийг нь ч боомилдог гэсэн үг. Д.Амарсайханы үхлийн шалтгааныг тогтоох шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа. Шүүхийн шийдвэрийнхэн буруутай гэсэн дүгнэлт гарвал тэд хариуцлагаас бултахгүй гэнэ лээ. Гэвч үүнийг ярьж байгаа шигээ тийм ч амархан шийдчихгүй л болов уу.

ө

Горьдлого тээсэн айлчлал

ө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын Шанхай хотод болсон Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хуралд оролцов. Үнэндээ хурлаар юу яригдах нь бидэнд тийм ч чухал байсангүй. Зөвхөн Ерөнхийлөгчийн хоёр хөршийн төрийн тэргүүнүүдтэй хийх уулзалт, тэдний хоорондын яриа хэлэлцээрт л анхаарлаа хандуулж байв. Эхний өдөр Ерөнхийлөгч Хятадын дарга дарга Си Зиньпинтэй уулзлаа. Бэлгэ тэмдгийн маягтай уулзалт болсон юм уу даа, янз нь. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласан гэнэ. Энэ түүхэн жилд хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлд санал солилцсон гэнэ. Бас дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өнгөрөх тээвэр, далайн боомтын талаар ярилцсан гэнэ лээ. Ер нь бол ярилцаад л өнгөрсөн гэсэн үг. Үүний дараа Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Мөн л баяр ёслол, биенээ харилцан урь залсан товчхондоо бол их л нөхөрсөг уулзалт болсон сурагтай. Харин манай Ерөнхийлөгч төмөр замын транзит тээвэр, хоёр орны иргэдийн харилцан зорчих визний хөнгөлөлт гээд чухал асуудал хөндсөн байна. Гэвч В.Путин хамтран ажиллахаар илэрхийлснээс өөрийг хэлээгүй бололтой. Хоёр хөршийн тэргүүнүүдтэй хийсэн уулзалт албаны, бэлгэ тэмдгийн маягтай болох нь тодорхой байсан. Харин Оросоос Хятад руу 30 жилийн турш нийлүүлэх байгалийн хийн маршрут Монголоор дайрах уу гэсэн асуулт хүлээлт үүсгэж байв. Гэвч горьдлого талаар болж, хоёр хөрш дорнод маршрутаар хамтрахаар болсон нь тодорхой болсон юм.

ө

Том урилга

ө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг урьжээ. Түүний урилгаар манай Ерөнхий сайд ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна. В.Путин зүгээр нэг уриад өнгөрсөнгүй, Н.Алтанхуягийг өөрөө хүлээн авч, уулзжээ. Манай Ерөнхий сайд боломжийг ашиглан, хэд хэдэн асуудлыг хөнджээ. Тухайлбал, хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлыг ярилцсан байна. Шанхайн уулзалтан дээр Ерөнхийлөгч ч энэ асуудлыг хөндсөн. Товчхондоо монголчууд хойд хөршөөс юу хүсч, юун дээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байгаагаа төрийн өндөрлөгүүд тодорхой илэрхийлсэн гэсэн үг. Айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунинтай уулзсан. Тэд УБТЗ-ын ашиг орлогыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцсон гэнэ лээ.

ө

Х.Золжаргал буруутай

ө

УИХ дахь бие даагчдын бүлгээс мэдээлэл хийлээ. Тэд Монголбанкны Ерөнхийлөгч Х.Золжаргалыг буруутнаар тодруулж, огцруулах саналтай байгаагаа илэрхийлэв. Зүгээр ч нэг санал биш Х.Золжаргалыг огцруулах асуудлыг УИХ-ын даргад өргөн барив. Гол шалтгаан нь эдийн засгийн хүндрэл, ам.долларын ханшийн өсөлт, валютын нөөцийн хомсдолын гол буруутан нь Монголбанк учраас үүнийг удирдаж байгаа Х.Золжаргалыг золигт гаргах шаардлагатай гэж үзсэн гэнэ. "Үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэгүйдлээс болж, иргэдийн амьжиргааны түвшин улам доройтож байгаа нь Монголбанкны Ерөнхийлөгч Х.Золжаргалын энэ албыг хаших, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг, чадвар, ажлын туршлага хангалтгүй байгааг нотолж байна. Тиймээс Х.Золжаргалыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ үү" гэсэн албан бичгийг спикерт хүргүүлээд байна. Асуудлыг хэлэлцэх, хэлэлцээд ямар шийдвэр гарах нь тодорхойгүй. Ямартай ч бурууг чихэх хүнээ олчихож.

ө

В.Хэрлэн

     
Shuud.mn
Сонин хачин
ynshigch:
moskwa moskwa gej baahan haraachihaad odoo uur yum yariad ehleheer dyrgui ni huree biz,hiree medej dongosoj baiwal zugeer baisan yumaa,zuwhun uuruu turiin alba ryy chadahgui baij matsaad .chaddag zalyy uedee albaa ug
2014-05-25
bodol:
urih bish duudaj avaachsan um bishuu
2014-05-25
......:
одоо улс орноо аваръя гэвэл алтанхуягаас л салах хэрэгтэй.
2014-05-25