Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлжээ
2014-05-26

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарт мэдэгдэл хүргүүллээ. Мэдэлдэлд "Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа ч хүмүүсийн цалин орлогыг багасгах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зардлыг бууруулж танах нь буруу арга хэмжээ болно. Энэ нь хүндрэлээс гаргах биш улам хүндрүүлэх хүчин зүйл болно гэдгийг МҮЭ-ийн холбоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин цалин орлогыг нэмэгдүүлж, ажлын байрыг хадгалж хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах нь хүндрэлээс гарахад эерэг нөлөө үзүүлж байгааг олон улсын туршлагаас тодорхой харж болно" хэмээжээ. Тиймээс эдийн засгийн хүндрэлийг даван туулах оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг МҮЭ-ийн холбоо мэдэгдсэн байна.  

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
sainaa:
таны линкийг дарах бүрт олгох мөнгө 0.5 $ олох http://cash4visits.com/ref.php?refid=318943 tur*d uzeerei…
2014-05-26
ynshigch:
ajilchin hunii ajliin bairiig yamarch nuhtsuld hasaj bolohgui, battai hadgalah yostoi shuu,ene bol ardchlaliin unet zuilsiin neg
2014-05-26