Бичиг үсгийн баярыг тэмдэглэлээ
2014-05-28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, “Бичиг соёл” ТББ, Монголын Үндэсний номын сантай хамтран  Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэлээ. Энэ үеэр ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд  монгол үсгээр таталган бичих, хичээнгүй бичих, түргэн унших зэрэг тэмцээнийг зохион байгуулсан байна. Мөн монгол бичгийн хичээнгүй уран бичлэгийн сургалт явуулжээ.

а

Энэхүү арга хэмжээ 2010 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд одоогоор Улаанбаатар хот, Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь, Архангай аймаг тус баярыг тэмдэглээд байгаа юм.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин