Парламентын босгыг өндөрсгөх шалтгаан
2011-12-13

Зөвшилцөл босгон дээр тулж ирлээ. Сонгуулийн хуулийн зөвшилцөл  мажоритари, пропорционалиас эхэлж байсан бол хагас жилийн зөвшилцлийн үр дүнд босгонд тулсан нь энэ. Хуулийн хугацаа дуусахаас  10 хүрэхгүй хоногийн  өмнө босго давалгүй бүдэрчихвий гэсэн битүүхэн айдас зарим улстөрчдөд байгаа. Болдог бол тосч аваад өргөөд  босго давуулчихмаар байгаа ч зөвшилцөл гэдэг хэцүүхэн  асуудал давааг нь улам өндөрсгөөд байдаг. Өчигдөр УИХ дахь хоёр намын бүлгийн дарга нарын хэлж буйгаар шилжилт хөдөлгөөнд босго тогтоохоос бусад асуудал гараас гарч хууль баталсныг нотлох алх цохиход бэлэн болсон гэнэ. Өмнө нь босго гэх нэр томъёо гарч ирээгүй байхад мөн л ингэж хэлж байсан. Түүгээрч барахгүй удаа дараа ирэх долоо хоногт Сонгуулийн хуулиа батална гэж мэдэгдэж байлаа. Ёстой Монголын маргааш ямар дуусах биш гэдэг шиг Монголын ирэх долоо хоногт ямар дуусах биш. Энэ долоо хоногт чихнээ ижил дасал болсон “ирэх долоо хоногт хуулиа батална” гэсэн үгийг дахин сонслоо. Энэ үг мөн л босго давж чадахгүй бүдчээд л байна. Ийнхүү Сонгуулийн хуулийн шилжилтийн босго хувь чуулганы танхимын босгыг давж чадахгүй байгаа олон шалтгаан байна. Хоёр намын бүлгийн хувьд 48:28 дээр тохирсон. Харин намын нэрээр нэрсийн жагсаалтаар санал авахад хэдэн хүнийг яаж оруулах вэ гэдэг дээр зөрчилдөөд байгаа. Ардчилсан намын бүлэг 48-аасаа шийдэх нь зүйтэй, мандат дотроо багтаад хамгийн олон санал авсан бол шууд УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно. Мандат дотроо багтаагүй, шууд сонгогдож чадаагүй нь  авсан саналаараа  эрэмбэлээд улсын хэмжээнд нэг том жагсаалт гаргах аж. Эндээс намынхаа авсан саналын хувиар орж ирэх эрхтэй болох юм. МАН 12 хүнийг оруулж ирэх эрхтэй боллоо гэхэд 48-аасаа эрэмбэлээд оруулъя гэсэн боловч АН-ын бүлэг хүлээж аваагүй. Тиймээс эрэмбэлэгдэхэд босго тавина гэдэг ч 100 хувь 48-аасаа тавина гэхээсээ илүү 28 дотроосоо оруулах үүднээс босго тавьж байгаа юм. Гэхдээ энэ босго хэдэн хувь байхыг одоогоор тохиролцоогүй байна. Энэ нь парламентын босгыг өндөрсгөж байгаа том шалтгаан. Нөгөөх нь гишүүд жил бүр тойрогтоо хуваарилуулж авдаг нэг тэрбум. Ирэх жил нэг тойрогт гишүүдийн тэрбумаас гадна хоёр тэрбум төгрөг илүү төсөвлөгдсөн. Төрийн нэрийг барьж, нүүрээ улалзуулан, ширлэн байж их мөнгө зарцуулчихаад сонгуулийн тоглоомын гадна үлдэнэ гэдэг харамсалтай. Тэгэхээр ийм бодолтой нөхдөд сонгуулийн хуучин хууль байх хэрэгтэй. Дараагийн шалтгаан нь одоогийн парламентад эцгийн эрхт ёс, хоёр нам эрх мэдэл ноёрхож байна. Шинэ хууль батлагдвал гуравдагч хүчин, эмэгтэйчүүд нэмэгдэнэ. Ийм прогноз байгаа нь 73 харчуулд босгоо өндөрсгөх шалтаг болж байна. Тэгэхээр тойргоос пропорциональ 28 хувь руу шилжих босгоос илүүтэй парламентын босгыг өндөр байлгах сонирхол давамгайлж байна.
Shuud.mn
Сонин хачин
БНХАУ-аас барилгийн материал,хаалаг,цонх, жижиг дунд үилдвэрийн тоног төхөөөрөмж, цай хэвлэл, баглаа боодол гэх мэт таны хүссэн бүх нд зуучилна мөн бизнисийн хамтрагч олж өгнө Zuuchlal_hutuch@yahoo.com utas 98306334
2011-12-17
USA-s irsen uzuulelt saitai, tsoo shine notebook zarna. Uzuulelt: HP Pavilion dv7, Intel (R) Core(TM) i5-2410QM, CPU @2.30GHz, 2nd generation Core processor, 700GB 5400prm HDD, 8GB DDR3, Mobile Intel(R) HD graphics, Radeon (TM) HD 6490M, 10/100/1000Mbps, Wireless LAN, DVDRW, Built-in webcam, 17.3” HD widescreen 1600x900, 5.5 hours battery. Une: 1000$ Utas: 88100089
2011-12-13
Office-n GOLF-n ij burdel Tani Office-t zaaval baih zuil,busdad ogoh tansag saihan beleg shuu.Une 130000tog.GRAND Plaza-STAR SPORTS delguur.Utas:99193887
2011-12-13
залилан ЗАЛИЛАН залилан НЭР ДЭВШСЭН БОЛ ХЭН Ч УНАХГҮЙ, МАН-ЫН 45 БАТ ГАРНА, АН-ЫН 28 БАС БАТ БОЛЧИХЛОО, 48-Д ДЭВШЭЭД УНАВАЛ 28-ААСАА КВОТООР ОРНО. ЭНЭ 76 ЯГ ЭРГЭЖ ГАРАХ ХУУЛЬ ХИЙЖ БАЙНА.
2011-12-13
Congyyliin xyyli yaj ch garcan ed garax argaa ali xediin xiichixcen bgaa Ard tymniig xyyrch togloj bgaa ym Sanal toollogiig bydliyldag Amerik mashin oorcnoo olood irchixcen bgaa shyy dee Bidend xabar bocoxooc oor garts baixgyi naadyyl chin ergej xamtarcan zacag baigyylj xeniig caidaar ali ordyydiig ali tal ni xend zaraxaa ali xediin toloblochixcon ylc Yldcen cay togrog Taban tolgoin xybitsaagaar yaj xyyrlaa
2011-12-13
hehe uuruu uuruusuu yum hudaldaj avdag yum bizdee... baraa chini zaragdahgui bolohoor ...
2011-12-13
hehe yum avj uzeegui baij hudlaa ingej bichhee bolioch,bi jil garnii umnu notebook avsan uildveriinhee hairtsag latstaigaa baisan amerikaas irsen batalgaanii huudastaigaa hurtel bsan notebook maani odoo hurtel sain l ajilj baina.biy biyniige bitgi hudlaa ingej bgaach
2011-12-13
hehe uuruu uuruusuu yum hudaldaj avdag yum bizdee... baraa chini zaragdahgui bolohoor ...
1000zahia bol hamgiin hulhi sait sh uu humuusee. hujaagiin hyamd baraag USA-s irsen geed hyamdhan zardag sh dee!!!tanaih uur argaar reglamaa hiivel deer baihaa
2011-12-13