Алтны экспорт 46.5 хувиар өсчээ
2014-05-28

2014 оны эхний дөрвөн сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 305.8 мянган тонн, молибденийн баяжмал үйлдвэрлэл 1.2 мянган тонноор хэмжигдэж байна. Мөн энэ хугацаанд 1.4 тонн алт,  6.9 сая тонн нүүрс, 92.2 мянган тонн жонш, 0.9 сая тонн төмрийн хүдэрийг олборложээ. Харин газрын тосны үйлдвэрлэл 2.145.0 мянган баррель байгааг Газрын тосны газраа мэдээлсэн байна.

ө

Эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон нүүрсний экспорт 5.4 сая тонн байгаа бол зэсийн баяжмал 316.5 мянган тонн, молибдений баяжмал 1.4 мянган тонн, нүүрс 5.4 сая тонн, алт 2.5 тонн, жонш 83.0 мянган тонн, төмрийн хүдэр 1.6 сая тонн, цайр 27.0 мянган тонн, газрын тос 2,094.6 мянган  баррелийг гадагш нь гаргажээ. Энэ дүнг өнгөрсөн оны дөрвөн сарын экспортын өссөн дүнтэй харьцуулахад зэсийн баяжмал 41.0 хувиар, нүүрс 7.3 хувиар, алт 46.5 хувиар, газрын тос 32.2 хувиар өсчээ.

а

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
altni une usuh uyed exportolson ni deer bishuu
2014-05-28