Х.Анхбаяр нарын хэргийг шүүх хурал хойшилжээ
2014-05-29

Газрын тосны газрын дарга асан талийгаач Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр болон Н.Отгонболд, А.Чандмань нарт холбогдох хэргийг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр эхэлсэн. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны дэгийг зөрчин, дур мэдэн шүүх хуралдааны танхимыг орхин гарсан гэх шалтгаанаар шүүх хурал ирэх зургаадугаар сарын 5-ны өдрийг хүртэл хойшиллоо.

1

Шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн есөн өмгөөлөгч Д.Амарсайхан агсныг хорих ангид амь насаа алдахад шүүгчид, улсын яллагч тодорхой хэмжээгээр буруутай гэж үзсэн учраас шүүх бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзах хүсэлт гаргасан аж. Энэ хүсэлтийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авахаас татгалзсан тул шүүх хурал үргэлжилжээ. Шүүгдэгч Х.Анхбаярын өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эсэргүүцэн шүүх хурлын танхимыг орхин гарснаар шүүх хурал хойшилсон байна.

1

Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас талийгаач Д.Амарсайхан нарын дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 166.2, 268.2, 269.1-д заасан зүйл ангиар буюу онц их хэмжээний мөнгө угаасан, хээл хахууль өгсөн, авсан хэрэгт буруутган хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тэднийг Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын “Петрочайна Дачин тамсаг” компани хоорондын бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд их хэмжээний мөнгө угаасан хэрэгт шүүгдэгчээр татсан юм.

1

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин