Астана-Улаанбаатар, Астана-Баян-Өлгий чиглэлд энэ зунаас эхлэн шууд нислэг хийхээр Казахстаны агаарын тээврийнхэн манай салбарын яам, агентлагуудтай яриа хэлэлцээ хийжээ. Казахстан улсын агаарын тээврийн “Эйр Астана” болон “Бек Эр” компанийн нисэх онгоц Монгол руу шууд нислэг үйлдэх юм байна.
а
“Эйр Астана” компанийн онгоц Астанагаас Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх бол “Бек Эйр” компани Астана-Баян-Өлгийн чиглэлд энэ зунаас нислэг хийхээр төлөвлөн, бэлтгэлээ хангаж байгаа аж.
ө
В.Бат