Н.Төгсцогт, Б.Чинзориг нар хүрэл медалийн болзол хангалаа
2014-06-02

Дэлхийн цэргийн албан хаагчдын аварга шалгаруулах боксын 55 дахь удаагийн тэмцээн Казахстаны Алма-Ата хотноо болж байгаа билээ.

ыб

Өнгөрөгч сарын 26-нд эхэлсэн тус тэмцээнд 22 орны ширэн бээлийтнүүд өрсөлдөж байгаа юм. Манай тамирчдаас 56 кг-ийн жингийн ангилалд Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг нар  хүрэл медалийн болзол хангажээ. Тэд өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно.

быө

Харин 75кг-д тулалдсан ОУХМ Ж.Отгонжаргал медалийн төлөөх тулаанд ОХУ-ын боксчинд, 69кг-д Б.Мөнх-Ирээдүй урьдчилсан шатны тоглолтод Марокко улсын боксчинд ялагдснаар тэмцээнээ дуусгажээ. Манай улсын баг тамирчдыг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч  А.Гантулга ахлан тэмцээнд оролцож байгаа юм.

бө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
1234:
tugstsogtiig mergejliin boks togloh geed usa yawsan gd bsan bolitsiimuu hudlaa bsiimuu tiim bol uneheer sain l bna shuu.olimp delhiin avraga boloh huuhed shuudee.mungun medaluudaa altan medali bolgooroi gej yeruuy,amjilt husey
2014-06-02