88 хүүхэд төөрчээ
Цагдаагийн байгууллага өчигдөр хүүхдийн баярын үеэр эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 88 хүүхдийг олж, гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Энэ нь өмнөх жилийнхээс 50 хувь буурсан үзүүлэлт аж.
Тус байгууллагын Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах алба, дүүрэг бүрийн цагдаагийн хэлтэстэй хамтран хүн ихээр төвлөрсөн автобусны буудал, үзвэр үйлчилгээний газар болон төв талбайд постууд гарган ажиллуулжээ.
Энэ удаагийн хүүхдийн баяраар нийгмийн хэв журам зөрчих, олон нийтийн аюулгүй байдлыг алдагдуулах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл өмнөх оныхоос харьцангуй бага гарчээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ