Жагсаал зохион байгуулахыг хориглов
2014-06-03

Төрийн эрхийг авсан Тайландын ардын армийн тэргүүн генерал Прают Чан-Оча өчигдөр “Thai national TV”-ээр мэдэгдэл хийсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Тэрбээр “Нийслэл Бангкок хотод 100-аас дээш хүн Засгийн газар болон армийнхны явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцэж, жагссан тохиолдолд хүчээр тарааж, хариуцлага тооцох болно. Мөн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг ирэх есдүгээр сар хүртэл хориглож байна” гэжээ.

Мөн тэд түр Засгийн газар байгуулахаа мэдэгдсэн юм. Түр Засгийн газар байгуулсанаар эдийн засгийн хүндрэлээс амархан гарах боломжтой гэв.

Ойрын 2-3 сарын дотор цэргийнхэн улс орондоо тайван байдлыг тогтоох бөгөөд цэргийн дэглэмийн үеэр цэргийнхэн хэд хэдэн зэвсэгт бүлэглэлийнхнийг баривчлан их хэмжээний буу зэвсгийг хураасан гэж генерал мэдэгдэв.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин