Харри Поттер хуримаа хийнэ
2014-06-03

Харри Поттер цувралын од жүжигчин Дэниел Рэдклифф тун удахгүй хуримаа хийхээр болжээ.

Өдгөө 24 настай жүжигчин залуу гурван жилийн турш үерхсэн жүжигчин Эрин Дарктай өнгөрсөн сарын эхээр сүй тавьсан байна. Тэд “Хайртай хүмүүсээ устга” киноны зураг авалтын үеэр танилцаж, удалгүй үерхэж эхэлсэн юм.

Хосууд хуримын ёслолоо хийх газраа ч товлосон тухай Дэниелийн ээж Барбара хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Дэниел,  Дарк нар ирэх сарын эхээр  Мичиган мужийн нуурын эрэг дээр гэрлэлтээ батлуулах аж. Сүйт залуугийн талаас гэрчээр “Харри Поттер” кинонд тоглосон 25 настай Руперт Гринт оролцох нь тодорхой болжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин