Украин бол Путины золиос
2014-06-03

НҮБ-ын дугуй танхимд Украины асуудлаар хуралдаан үргэлжилсээр байна. Энэхүү хуралдаанд НҮБ, Европын холбоо болон “НАТО”-гийн удирдах албан тушаалтнууд оролцож буй. Тус хуралдаанд оролцсон хүмүүсийн сэтгэгдлийг хүргье.

:

Украины хямралд Путин буруутай

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн

Хагас жил үргэлжилсэн Украины хямралд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин л буруутай. Украины экс Ерөнхийлөгч Виктор Януковчийг Орост орогнохыг зөвшөөрөөгүй бол энэ хямрал ингэтлээ даамжирахгүй байсан.

6

5

.

Орос эхлээд Укрианаас уучлалт гуй

Их Британий Ерөнхий сайд Дэвид Камерион

Британи улс  Украины хямралын гол буруутанг Орос гэж боддог. Украин шинэ төрийн тэргүүнээ сонголоо. Тиймээс Орос эхлээд Украин болон ард түмнээс нь уучлалт гуйх хэрэгтэй. Хэрвээ эхэлж уучлал гуйвал хоёр орны хамтын ажиллагаа улам гүнзгийрэх болно. Путин ухаантай, ухамсартай хандана гэдэгт итгэлтэй байна.

6

:

Путин бол сайн хүн

Германы Канцлер Ангела  Меркель

Путин бол сайн хүн. Сайн ч удирдагч. Орос хүчирхэг байгаа нь энэ хүний гавъяа. Тэгэхдээ эдийн засаг нь сульдсан Украиныг ганхуулж байгаа нь таалагдахгүй байна. Орос Украинд туслах хэрэгтэй.

6

:

АНУ-Украин хоёр нэг баг шиг ажиллах учиртай

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри

Тун удахгүй Украины шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөж, албан тушаалаа хүлээн авах болно. Энэхүү түүхэн арга хэмжээний дараагаас хоёр орны нөхөрлөл улам бат болох болно. АНУ, Оросын түрэмгийллээс хамгаалах болно. Бид Украинд хамгийн эхлээд эдийн засаг болон цэрэг армийн туслалцаа үзүүлэх болно. АНУ-Украин хоёр нэг баг шиг ажиллах учиртай.

6

:

Оросын талыг баримтлагчдыг Путин санхүүжүүлсэн

“НАТО”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен

Украины зүүн болон баруун хязгаарт эмх замбараагүй байдал үүсгэсэн Оросын талыг баримтлагчдыг Путин санхүүжүүлсэн гэх баримт байна. Тиймээс Украины Засгийн газар болон хямралд өртөөд буй хотуудын удирдлагууд Путинтай хэлэлцээр хийвэл энх цаг ирэх болно. Дахин Оросын талыг баримтлагчид галт зэвсэг хэрэглэж, гэмгүй иргэдийн аминд хүрсэн тохиолдолд “НАТО”-гийн дайчид сануулга өгөхгүйгээр дайрах болно.

6

 :

Украины хямрал Оростой ямар ч хамааралгүй

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров

Өнөөдрийн хуралдаан Орос тэр тусмаа Ерөнхийлөгч В.Путины эсрэг өрнөж байна. Орос гүрэн Украины дотоодын хямралд ямар ч хамааралгүй. Бид туслалцаа үзүүлэхийг санал болгосон ч Украины шинэ Засгийн газар татгалзсан.

6

:

Путин Януковчийг буцааж өг

Украины Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Арсеный Яценьюк

Украины экс Ерөнхийлөгч Виктор Януковчийг буцааж өг. Тэр ард түмнийхээ өмнө уучлалт хүсч, ял шийтгэлээ амсах хэрэгтэй. ОХУ-ын Ерөнхийлөгч цээжээрээ Януковчийг хамгаалах болгонд хоёр орны харилцаа хөндийрч байна.

6

:

Украины асуудал Орост сонин биш

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев

Украины дотоодын асуудал хямрал, эдийн засгийн уналт Орост сонин биш. Бие даасан улсын дотоод асуудалд хошуу дүрдэг нь Орос биш. Оросыг өдөөн турхирч, сульдуулахыг эсэргүүцэж байна.

6

:

Украины хил орчимд 40 мянган цэрэг байршсан нь үнэн

Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу

Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж Оросын 40 гаруй мянган  цэрэг Украины хил орчимд байршсан нь үнэн. Тэгэхдээ энэ цэргүүд гэнэтийн дайралтаас хамгаалах зорилготой. Өөр  санаа байхгүй. Олон улсад яригдаад буй шиг хүч түрэмгийлж Украиныг авах зорилго байхгүй. Цэвэр энхийн зорилготой.

6

:

Путин бүгдийг урьдчилан тооцоолсон

Пентагоны тэргүүн Чак Хейгл

Украинд хямрал эхлэх үеэс л Путин бүгдийг тооцоолсон байсан. Тэрбээр энэ үеэс л Украины нэг хэсэг Крым болон өөр өөр хотуудыг эзлэхээр төлөвлөж, Оросын талыг баримтлагчдыг санхүүжүүлэхээр урьдчилан бэлдсэн. Украин Путины золиос болсон.

6

:

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zorigoo:
amerk geed uheh geed bgaa yumnuudiig sonshoor oi gutaj bna ted luivarsaar irsen odooch yalgaagui
2014-06-08