О.Содбилэг гишүүн тойргийнхоо хүүхдүүдийг баярлуулжээ
2014-06-03

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн О.Содбилэг Эрдэнэт хотынхоо бага ангийн сурагчдын дунд "Миний сайхан Эрдэнэт хот" гар зургийн уралдаан зарласан аж. Харин дунд, ахлах ангийнхны дунд "Миний сайхан ээж" эссэ бичлэгийн уралдаан зарлажээ.

й

1000 гаруй хүүхэд оролцсон уг уралдааны шилдгүүдийг баярын өмнөх өдөр шалгаруулж, 20 хүүхдийг унадаг дугуй, 10 хүүхдэд скейт өгч урамшуулсан байна. Мөн уралдаанд идэвхтэй оролцсон бага, дунд, ахлах ангиудаас гурван шилдэг анги, багш шалгаруулж нөүтбүүк, проектор, зурагтаар шагнажээ. Энэхүү арга хэмжээг О.Содбилэг гишүүн цаашид уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин