Элэгний С вирусын нэг сарын эмчилгээ нь 300 ам.доллар
2014-06-04

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн урилгаар элэгний С вирусын шинэ эм бүтээсэн “Gilead Sciences” компанийн төлөөлөгчид Монголд иржээ. Тэд дэд сайд Ж.Амарсанаатай уулзаж, гепатит вирусын эсрэг эмчилгээнд шинээр ашиглаж байгаа “Sofosbuvir” эмийг Монголд яаж бүртгүүлэх, шинэ эмийг гуравдагч улсад дамжуулан худалдаалахгүй байх талаар хэлэлцжээ. Мөн уг эмийг Монгол Улс 44 дахин хямдралтай үнээр худалдан авах саналаа баталгаажуулсан байна. Эрүүл мэндийн дэд сайд АНУ-д айлчлал хийхдээ Sofosbuvir эмийг эх орондоо хямд үнээр нийлүүлэх давамгай эрхийг авсан юм байна. 

ө

Элэгний С вирус нь Монголын хүн амын 15 хувийг хамарсан архаг халдварт өвчин аж. Тус эмийг манай улсад нэвтрүүлснээр С вирусын эмчилгээгээр дэлхийн хэмжээнд хүрч ажиллах боломж нээгдэж байгаа юм. “Sofosbuvir” эмийг манай улсад худалдаалагдах үнийг тооцохдоо нэг сарын эмчилгээ нь 300 ам.доллар, гурван сарын эмчилгээ нь 900 ам.доллар, зургаан сарын эмчилгээ нь 1800 ам.доллар болохоор тооцоолсон бөгөөд тухайн эмийн нэг удаагийн курс эмчилгээ нь 3 болон 6 сараар байх аж. Харин АНУ-ын зах зээлд зарагдаж буй үнэ нь 84 мянган доллар юм байна.

а

Харин нийлүүлэгч  “Гилеад сайнс” компани зүгээс энэхүү эмийн төлбөрийг тусгай програмын дагуу Монгол Улсын Засгийн газраас гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Уг асуудлыг  ЭМЯ шуурхай, хууль, дүрэм журмийн дагуу нэн даруй шийдэхээ мэдэгдсэн байна.

а

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин
ай мэдэхгүй:
сайи байиа уу. монголд тарсан с вирүс нь 1b генотип байдаг. энэ генотип нь инерферонд хариулдаггүй. японд глицероноор л эмчилдэг. глицероныг уухдаа панангинийг хавсарч уухгүй бол глицерон нь биенээс mg-ийг хөөгөөд гарагчихдаг. mg ба к-ийн тусламжтай зүрх зохилж байдаг. мөн mg дутагдсанаар даралт ихсэдэг. учир нь судас нарий*г. үүн дээр нэмээд японы urdeston хэмээх эмийг сардаа 10 ширхэгийг уух хэрэгтэй. учир нь элэгний эсүүд цөсийг нийлэгжүүлдэг ба цөс зогсонги болоход цөс элэгний эсээ гэмтээж эхэлдэг ба үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. үүнээс гадна нойр булчирхайг үрэсэл үүсэх, сахарын шинжин өвчин тусах магдлал өндөр болно. учир нь нойр булчирхайн фермент нийлэгжээд цөсний тусламжтай идэвхиждэг. өөрөөр хэлбэл цөс зогисонги болоход организм хоолоо боловсруулахын тулд нойр булчирхайнаас илүү их фермент нийлэгжүүлэхийг шаардана. энэ фермент их нийлэгжиж байгаад сүүлдээ буураад аодоодны хүчил ихсэдэг болно. улмаар атрофический (хатингаршил) гастро (ходоод) энтрит хэмээх өвчтэй болдог. элэг нөхөн төлждөг эрхтэн. тэгвэл нөхөн төлжилтөнд шаардагдаг юм уух хэрэгтэй. би үүнд альбумин 33-ийг санал болгоно. учир нь элэгний эсийн хананд хэрэтэй өөх тос (эсэнциальд байдаг), уураг (эс уургаас тогоно), минерал, витаминууд байдаг. хоололт маш чухал: эрдэнэ шишийн умуу оливийн тосноос өөр тос хэрэглэхгүй байх. өдөрт 100 гр-аас илүүгүй мах идэх, архи, өөх тосыг огт идэхгүй. энэ л таныг өнөөдөр аврах ганцхан болом юм шүү!!!! өнөөдөр монголд гепатит с вирусийг эмчлэх шинэ эм гарлаа гэж байна. үүн дээр та бүхэн маш болгоомжтой байгаараа. 1.хувь хүн гентикийн хувьд интерферонд хариулдаггүй, хариулдаг гэж байдаг хэрэв хариулдаггүй бол танд санал болгож байгаа эмчилгээ ямар ч нэмэр болохгүй!!!! 2. энэ эм туршилтын эм гэдэгийг санах хэрэгтэй. туршилтын гэдэг баталгаа бол тус эмийг зарж байгаа компани лаборатор байгуулж өгч байгаа. та бүхэн өөр эм худалдаж авахад лаборатори байгуулж өгдөг үү (үгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа). мэдээж тухайн эм яаж үйлчилж байгааг хянах зорилттой. яаж үйлчлэх талаар мэдээлэл хомс гэсэн үг 3. эмч нараас бус эрдэмтэдээс сонсоход энэ эм нь 1b генотипд үйлчилдэггүй гэлээ. тухайн компаний үүний дараа гарсан эм нь гепатит с втрусийн 1b генотипд тохирох юм байна шүү. яагаад таарах эмийг оруулж ирэхгүй таарахгүйг оруулж ирчээд хүмүүст тарих гээд байгааг ойлгохгүй байна. монголчууд минь болгоомжтой байгаарай.
2015-02-06
ganbaa:
bayarlalaa. unshij sonsohod saihan medeelel bailaa.
2014-12-29
ganbaa:
bayarlalaa. unshij sonsohod saihan medeelel bailaa.
2014-12-29
zochin:
amarsanaa saidad bayarlalaa. olon xund amidral xairlasan bodlogiin tuvshinii shildeg ajil baina aa amjilt xuseye
2014-06-04