Иргэдэд нэг хувийн хүүтэй 5 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
2014-06-04

“Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийн уулзалт хэлэлцүүлэг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанд боллоо. Хэлэлцүүлэгт бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор "Бичил зээлийн сан" байгуулах гэж буйгаа нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай танилцуулав.  Бичил зээлийн хэмжээ  таван сая хүртэлх төгрөг бөгөөд  жилийн хүү нь нэг хувь, зээлийн хугацаа 24 сар хүртэл байх аж.

ө

Бичил зээлд хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрөөс худалдан авах, зах зээлд борлуулах  боломжийг бүрдүүлж онлайн худалдаа, сайн өдрийн зах, бичил бизнесийн зах ажиллуулан бодлогын хувьд дэмжих юм байна.

ө

Зээл авах иргэдэд нь цахилгаан, хог, дулаан, ус гэх мэт төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг иргэний хариуцлагатай, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан, бичил бизнесийн төсөл, төлөвлөгөөтэй байх, банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, тухайн хороонд нэгээс доошгүй жил оршин суусан, зээлийн барьцаанд бариулах хөрөнгөтэй байх гэх мэт шалгуурыг тавих аж.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
tseegii:
Xuwaarai langyy ajiluuldag geree bolon baraagai barisaalj bolox bolow uu
2017-11-02
Batekh:
Hywiaraa delgvvr ajlyyldag baraagaa baritsaalj boloh yy
2017-08-28
Зочин:
хувиараа павилон ажиллулдаг бараагаа барьцаалж болохуу архи ус ундаа
2017-03-26
zochin:
end mashinm barsalj boloh ymuuu
2014-06-04