Египет шинэ Ерөнхийлөгчтэй боллоо
2014-06-04

Египетэд Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг албан ёсоор зарласан тухай “newsprolife.com.ua” мэдээллээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд генерал  Абдул Фаттах ас-Сиси сонгогчдын 96.9 хувийн санал авч, ялалт байгуулжээ.

Түүнтэй “Ардчилал” намын лидер Хамдин Сабахи өрсөлдөж сонгогчдын 3.1 хувийн санал авчээ.

Шинэ Ерөнхийлөгч Абдул Фаттах ас-Сиси ард түмэндээ хандан улс орондоо тогтвортой байдлыг эргүүлэн авчирч, эрх чөлөө, нийгмийн шударга ёсыг тогтоохыг хүсч буйгаа мэдэгдсэн байна.

Египетийн сонгуулийн хорооноос мэдээлснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ирц 47.45 хувьтай өндөрлөсөн байна. Нийт 9560 гаруй санал авах байр, 10 мянга гаруй сайн дурынхан ажилласан гэв.

Тус сонгуулийг 28 орны 1500 гаруй ажиглагч ажиглажээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин