Их хэмжээний ICE, гашиш хилээр нэвтрүүлэхийг завджээ
2014-06-04

Энэ сарын 3-4-нд шилжих шөнө Замын-Үүд дэх Хилийн 0108 дугаар ангийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн Т, М, Э нар их хэмжээний мансууруулах бодис автомашинд нуун, хууль бусаар оруулж ирж байхад нь хилчид саатуулжээ. Тэд ICE, гашиш хэмээх мансууруулах бодисыг их хэмжээгээр авч явсныг хилчид илрүүлэн, шалгаж байна.

ө

Мөн хилийн 0277 дугаар ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас  иргэд их хэмжээний сум хууль бусаар оруулж ирснийг хилчид илрүүлжээ. Уг иргэд ТОЗ-8 маркийн бууны 48 мянган ширхэг сум улсын хилээр оруулж ирэхэд нь саатуулжээ.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
замын үүдийн боомт шөнө ажилладаг болоо юу?
2014-06-04