Жоли Клеопатрагийн дүрд тоглоно
2014-06-04

Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли ирэх сараас эхлэн Египетийн хатан хаан Клеопатрагийн дүрийг бүтээхээ албан ёсоор мэдэгдэв.

Тэрбээр  “Бид энэ кино төсөл дээр ажиллаж байна. Зохион байгуулалтын шатандаа яваа. Кино зохиолыг миний дотны анд Эрик Рот бичсэн” гэжээ.

Энэхүү түүхэн уран сайхны кинонд ойролцоогоор 4-5 найруулагч ажиллах гэнэ. Олон найруулагч хамтарснаар уран бүтээлийг давтагдашгүй болгоно хэмээн зохиолч Эрик Рот хэвлэлийнхэнд ярив. Жоли төгсгөлд нь “Энэ их хүнд дүр. Клеопатрагийн дүр их ач холбогдолтой. Энэ дүрийг сайн бүтээвэл карьер дээрээ том цэг тавьж болно” гэж мэдэгджээ.

1963 онд XX зууны сахиусан тэнгэр гэгддэг жүжигчин Элизабет Тайлор Клеопатра хатны дүрд тоглож байв.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин