Тэтгэврийн шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг өрнөлөө
2014-06-04

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын алба хамтран "Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл"  хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  Хэлэлцүүлгийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогт нар нээсэн юм.     Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл  хэлэлцүүлгээр Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах  үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга, дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Я.Содбаатар мэдээлэл өгсөн.

ө

Түүнчлэн Монгол Улсын тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн байдал, шинэчлэх шаардлага, цаашдын зорилтын талаар ХАХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул, Тэтгэврийн шинэчлэл хийж буй бусад улс орнуудын туршлагын тухай мэдээллийг ХАХНХЯ-ны ахлах мэргэжилтэн С.Дорждэрэм нар танилцууллаа.

ө

Хэлэлцүүлэгт оролцогчид цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл болон тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, цаашдын зорилтын талаар санал солилцож, зөвлөмж гаргажээ.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин