Тайландын зарим хотод хөл хориог цуцлав
2014-06-05

Тайландын төрийн эрхийг авсан Зэвсэгт хүчний тэргүүн, генерал Прают Чан Очагийн мэдэгдсэнээр өнөөдрөөс эхэлж зарим амралтын бүс болон Паттайя, Пхукета гэх мэт хэд хэдэн мужид тогтоогоод байсан хөл хориогоо цуцалсанаа албан ёсоор мэдэгдсэн тухай “ВВС” агентлаг уламжлав. Генералын хэлсэнээр нийслэл хотод тогтоосон хөл хориог тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэхээ мэдэгдэж, армийн шийдвэрийг зөрчихгүй байхыг ард түмнээсээ хүсчээ.

:

“Ройтерс” агентлагийн дамжуулсанаар жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлөхгүйн үүднээс Паттайе, Чонбури, Самуи, Сурат Тани, Пхукет зэрэг амралтын бүсийн хөл хориог цуцалж байгаа талаар эрх баригчид мэдэгджээ. Өнгөрсөн сарын эхээр Тайланд даяар өглөөний 07.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл хөл хорио тогтоож, бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэсэг хугацаанд үйл ажиллагааг зогсоосон билээ. Тус улсад “Thai TV” болон “Thailand newspaper” хоёр л 24 цагийн турш мэдээллээ цацаж буй юм.

:

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин