Эрчимжсэн мал аж ахуйг дэмжинэ
2014-6-5

Нийслэлийн Засаг дарга “Хөтөлбөр, журам батлах тухай” А/451дугаар захирамж гаргаж, “Нийслэлийн эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн журам гаргалаа.

:

Энэхүү журам нь  Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу хот орчмын бүсэд мал аж ахуйг эрчимжсэн хэлбэрээр хөгжүүлэх. Фермүүдийн үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих, олон улсын жишиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлж, хэрэгцээг хангах зорилготой.

:

Журмын дагуу нийслэлд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутгийг тогтоох аж. Мөн Нийслэл орчимд мах, сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор аж ахуйг хөгжүүлэн, фермер эрхлэгчдийг хоршин ажиллах санаачлагыг дэмжинэ. Эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм байна. Журмын хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хяналт тавьж ажиллахаар болжээ.

.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин