Х.Анхбаяр нарын хэргийг шүүх хурал дахин хойшлов
Өнөөдөр “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяо нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид эхэлсэн.
Гэвч шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу энэ сарын 11-ний өдрийг шүүх хурлыг хойшлуулжээ. Ингэснээр уг хэргийн шүүх хурал гурав дахь удаагаа хойшилж байгаа юм.
Газрын тосны газрын дарга асан талийгаач Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр болон Н.Отгонболд, А.Чандмань нарыг төрийн албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн, авсан, онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт шүүгдэгчээр татаад байгаа юм. Шүүхээс А.Чандманыг батлан даалтад гаргахаар болсон аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ