Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчид захидал бичжээ
2014-06-05

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ашигт малтмалын лиценз олгох эсэх асуудлыг ҮБАЗ-өөр хэлэлцэхийг хүсч Ерөнхийлөгчид захидал бичжээ. Мөн Ашигт малтмалын тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийг "Иргэний танхим"-аар хэлэлцүүлж, эгэл жирийн иргэд, эрдэмтэн судлаачдын дуу хоолой, үзэл бодлыг сонсохыг хүссэн байна.

:

Засгийн газраас өнөөдөр эргүүлэн татсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр зогсоосон ашигт малтмалын лицензийг дахин олгохоор тусгасны зэрэгцээ лиценз олгоход иргэд, олон нийт, орон нутгийн өөрөө удирдах болон төр захиргааны байгууллагын оролцоо хяналтыг бий болгох талаар огт дурдаагүй нь Ерөнхийлөгчийн санаачилж байсан хуулийн төслийн утга санаатай эрс зөрчилдөж байгааг ч тэрээр энэ захидалдаа онцолжээ. Эрх баригчид "урт нэр"-тэй хуулиар хязгаарлагдсан ордуудыг стратегийн ордод авч ашиглах, дархан цаазат газар нутаг, хилийн зурвас газарт ашигт малтмал олборлохыг зөвшөөрөхөөр зэхэж байгаа тул энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч Б.Бат-Эрдэнэ гишүүн захидал бичсэн аж.

.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
zok oo:
zuv l zahidal bichsen bna sh dee avargadaa amjilt hvsii. litsenziig irgediin oroltsoo, hynaltguigeer olgoj bolohgui ee malnuudaa... zochin chi haanahiin erliiz ve............
2014-06-06
bataa:
abarga maani yamar baisan muu eb medrel muutais deer xolch uxaantai
2014-06-06