Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оржээ
2014-06-06

Жил бүрийн зургаадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг.

Энэ үеэр 08.00-17.00 цагт Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунель дотогш автомашингүй бүс болгож, замын хөдөлгөөнийг хаах юм.

Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн 37, хот орчмын зургаан чиглэлд өөрчлөлт орж байгаа юм. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээ Нарны зам, Их тойруугаар тойрч үйлчлэх ба хуваарьт өөрчлөлт орохгүй юм байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин