Нори охин клипэнд тоглоно
2014-06-06

Реппер Кейни Уэст болон Ким Кардашиан нарын 11 сартай Норт Уэст охин клипэнд тоглохоор болжээ. Нори охин аавынхаа ирэх наймдугаар сард нээлтээ хийх “Now baby” гэх дууны гол дүрд тоглохоор болсон тухай “hollywoodlife.com” мэдээллээ. Хосууд өнгөрсөн сарын сүүлчээр Парис хотод хуримаа хийсэн билээ. Тэд хоёр дахь хуримаа хийхээр Чех улс руу нисэхээсээ өмнө “Radar Online” сэтгүүлд ярилцлага өгөхдөө ийнхүү ярьжээ.

Ким “Охин минь өдрөөс өөрт үзэсгэлэнтэй болсоор байна. Хөөрхөн царайг нь харах болгонд сэтгэл минь хөдлөх юм. Кейни хуримынхаа өмнө охиноо клипэндээ тоглуулах хүсэлтэйгээ хэлсэн. Ээж, эгч, дүүс минь зөвшөөрсөн” гэж хэлжээ. Харин Кейни “Нори охин минь тэсрэлт хийх болно” гэж жиргэсэн байна.

Реппер залуу өнгөрсөн гуравдугаар сард гаргасан “Bound 2” клипэндээ эхнэр Кимийгээ тоглуулсан юм. Тус клипийг “Youtube” сайтаар 36 сая хүн үзжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин