Н.Алтанхуяг Женевт туршлагаасаа хуваалцана
2014-06-10

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын хүрээнд конвенц болон зөвлөмжийн хэлбэрээр олон улсын хэм хэмжээ тогтоох үндсэн чиг үүрэгтэй НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын нэг юм. Тус байгууллага 1919 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл Олон Улсын Хөдөлмөрийн Ерөнхий Бага хурлаараа нийт 188 конвенц, 199 зөвлөмжийг батлан гаргажээ.

б

Монгол Улс 1968 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Дүрмийг хүлээн зөвшөөрч, гишүүнээр элссэнээсээ хойш тус байгууллагаас батлан гаргасан 16 конвенцид нэгдэн оржээ.

ө

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага жил бүр нэгдсэн чуулган зохион байгуулдаг бөгөөд энэ үеэр хөдөлмөрийн салбарт үр дүнтэй ажиллаж байгаа гишүүн орны төрийн тэргүүн, ерөнхий сайд хүндэт зочноор уригдаж илтгэл тавьдаг байна.

б

 “Ажилтай хөгжил дэвшил-хөдөлмөр эрхлэлт 2014” нэрийн дор зохион байгуулагдаж буй дээд хэмжээний чуулга уулзалтын хүндэт зочноор Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Гэй Радар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг албан ёсоор урьсан юм.  Монгол Улсын Засгийн газар хөдөлмөр нийгмийн салбарт “Ажилтай, орлоготой Монгол хүн”, Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх зэрэг  хөтөлбөрүүд хэрэгжүүлж, нийгмийн түншлэлийн гурван талт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасныг тус байгууллага гишүүн орнууддаа мэдээлвэл зохих туршлага гэж үзсэн байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын дээд хэмжээний чуулганд оролцохоор Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо хүрэлцэн очлоо. Энэ үеэр дээд хэмжээний чуулганд Шинэчлэлийн Засгийн газрын хөдөлмөр, нийгмийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлагын талаар илтгэл тавихаас гадна Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын  Ерөнхий захирал Гэй Радар, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Майкл Мөллер нартай уулзна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин