Хятад Вьетнамд анхааруулга өглөө
Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи Вьетнамын Засгийн газарт анхааруулга өгсөн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Тус агентлагийн мэдээлж буйгаар Өмнөд Хятадын тэнгист өрөмдлөг хийж буй нефть олборлогч руу Вьетнамын талаас 1400 гаруй удаа дайрсан гэжээ. Тиймээс Хятадын талаас энэ мэт өдөөн хатгалга хийж, хоёр орны байдлыг хурцатгахгүй байхыг анхааруулсан байна. Хэрэв дахин өдөөн хатгалга, хууль бус алхам хийвэл дараа дараагийн арга хэмжээг авах болно гэдгээ сануулжээ.
Бээжин газрын тос өрөмдөгчөө өнгөрсөн сарын 2-ны өдөр Өмнөд Хятадын тэнгист байрлуулсан бөгөөд тэр цагаас хойш Вьетнам иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Хятад эзэнтэй 11 үйлдвэрийг шатаасан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ