МАН-ынхан МАХН-руу ирж, гишүүнчлэлээ сэргээжээ
2014-06-10

МАХН-ын Удирдах ажилтны зөвлөлгөөн хоёр дахь өдөртөө үргэлжилж байна. 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болох 150 гаруй хүн оролцож буй тус зөвлөлгөөний үеэр МАХН-д шинээр гишүүн болох, гишүүнчлэлээ сэргээхээр олон хүн хүсэлт гаргасан аж. Тэдгээр хүмүүст намын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар батлахыг нь гардуулан өгчээ.

й

Гишүүнчлэлээ сэргээж байгаа хүмүүсийн дотор МАН-аас Баянгол дүүргийн ИТХ-д гарсан төлөөлөгч С.Нацагдорж, тус дүүргийн 12-р хорооны Засаг дарга Ж.Батсайхан, 20-р хорооны Засаг дарга Д.Морхоо, 13-р хорооны Засаг дарга А.Туяа зэрэг хэд хэдэн хүн МАН-аас гарч МАХН-ын гишүүнчлэлээ сэргээсэн аж. Харин Удирдлагын Академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхмийн эрхлэгч доктор Л.Ариунаа, Удирдлагын академийн Социологи сэтгэлзүйн тэнхимийн эрхлэгч дэд профессор Б.Хэрлэн нарын 400 гаруй хүн  шинэ гишүүнээр элсэн орж батлахаа гардан авсан байна.

й

МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Нацагдорж батлах гардан авах арга хэмжээний үеэр “Анх энэ намын батлахыг гардан авсанаас хойш намдаа дахин эргэн ирж байгаадаа баяртай байна. Ууган намдаа зүтгэх нь нэр төрийн хэрэг ” гэсэн аж.

й

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
jinxene URBAGCHID NI YALGARAAD IRLEE DEE CHINGISS XAAN MINI ENE MET URBALTIIG NEG NUDEEREE CH XARDAGGUI AIKUU IXTEI XAANDAA, XEDIIGEER TER UED MONGOLCHUUD ODOOGOOS XEDEN 10 daxin baga baisan ch URBAGCHIIN XAR TOLGOIG NI abdag baisan ni 800 JILiin urt zamd gadniixand uuschaagui baisanii gol TULXUURIIN NEG NI BAISAN yum shuu
2018-09-24