“Татварын багц хуулийн өөрчлөлт” сэдвээр хэлэлцүүлэг өрнөлөө
2014-06-11

Сар бүр зохион байгуулдаг энэ хэлэлцүүлэгт Сангийн сайд Ч.Улаан болон Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газрын удирдлага, мэргэжилтнүүд, Худалдаа аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоод, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо. Энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хангасан, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, олон улсын жишигт нийцсэн, тогтвортой татварын тогтолцоог бүрдүүлэх нь татварын шинэчлэлийн гол зорилго юм.  Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоногийн хүрээнд Засгийн газраас санаачлан өргөн барьсан Татварын шинэчлэлийн эхний үе шат болох дараах хуулиудыг УИХ-аас баталлаа. Эдгээр нь:

ө

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор импортоор оруулж ирэх тоног, төхөөрөмжийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль

ө

-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлыг бууруулах, техник тоног төхөөрөмжөөс хамаарах саатлыг арилгах зорилгоор импортын гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг 2 хүртэл жилээр хойшлуулах тухай хуулиуд юм гэж Сангийн сайд Ч.Улаан мэдээллээ.

а

Мөн 1,5 тэрбум төгрөг хүртлэх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн төлсөн  орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Энэ төслөөр НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг тусгасан. Арилжааны банкнаас Хөрөнгийн биржид гаргасан бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах тухай ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан, УИХ-аар хэлэлцүүлэг эхлээд явж байна гэж Сангийн сайд хэллээ.Хэлэлцүүлгийн үеэр УИХ-аар баталсан болон хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдийн талаар бизнес эрхлэгчид тодруулга авч, эдгээр өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн татвар төлөлт, тайлагнах үйл ажиллагаатай холбоотой асуулт, санал гомдлууд олон гарч байлаа.

ө

Татварын хууль тогтоомжийг бодлогын хувьд шинэчлэхийн зэрэгцээ хуулийн хэрэгжилт, татварын албаны үйлчилгээг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймд мэдээллийн технологийн оновчтой шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх замаар татвар төлөх, тайлагнах ажиллагааг хялбарчлах бодлого барьж ажиллаж байна. Тухайлбал, татвар төлөгч бүхэн татварын тайлангаа цаасаар тушаах шаардлагагүй болж цахим гарын үсгийн систем ашиглан хүссэн газраасаа тайлангаа бүрэн тушааж, татвараа цахимаар төлөх боломжтой болж байна гэж Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 
Shuud.mn
Сонин хачин