Х.Анхбаяр нарын хэргийг шүүх хурал болно
2014-06-11

“Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болно.

Уг шүүх хурал нь энэ сарын 05-ны өдөр цагдан хорих 461 дүгээр ангид эхэлсэн боловч шүүгдэгчдийн өмгөөлөгчийн хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшилсон. Ингэснээр уг хэргийг шүүх хурал гурав дахь удаагаа хойшилсон ба шүүх бүрэлдэхүүн ямар ч шалтгаанаар дахин хойшлуулахгүй гэдгийг мэдэгдсэн юм.

Газрын тосны газрын дарга асан талийгаач Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр болон Н.Отгонболд, А.Чандмань нарыг төрийн албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн, авсан, онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт шүүгдэгчээр татаад байгаа юм. Энэ сарын 05-ны өдөр шүүхээс А.Чандманыг батлан даалтад гаргасан.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин