170-220 сая төгрөгөөр сумын ойгоо тэмдэглэнэ
2014-06-11

Энэ жил Монгол Улсын 166 сум, суурин үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Зөвхөн Өмнөговь аймагт гэхэд долоон сум үүсч хөгжсөн ойгоо тэмдэглэх аж. Тухайлбал Гурвантэс сум 60, Номгон, Баян-Овоо, Ханбогд, Манлай, Цогтцэций, Ханхонгор сумд 90 жилийн ойгоо тэмдэглэх юм байна.  Уг сумд наймдугаар сарын 8-нд бүгд нэгэн зэрэг ойгоо тэмдэглэхийг аймгийн Засаг дарга нь захирамжилжээ. Харин төсвийн хувьд 170-220 орчим сая төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа аж.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин