Бараа, бүтээгдэхүүний үнэ 13.7 хувиар өссөн
2014-06-11

Үндэсний статистикийн хорооноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг судалж, дүнэлт гаргажээ. Уг судалгаагаар хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард өмнөх сарынхаас 1.5 хувь, оны эхнээс 6.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 13.7 хувиар өссөнийг тогтоосон байна.

Энэхүү өсөлтөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувь, зочид буудал, нийтийн хоолны бүлгийн үнэ дүнгээрээ 2.6 хувь өссөн. Хувцас бөс бараа, гутлын үнэ дүнгээрээ 1.6 хувь, бусад бараа үйлчилгээний бүлгийн үнэ 1.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин