“Номин” 10 сая төгрөгийн торгууль төлнө
2014-06-11

ШӨХТГ-ын нэхэмжлэлтэй "Номин"-гийн сүлжээ дэлгүүрийн асуудлыг хэлэлцэх давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хурлаас ШӨХТГ-ын шаардлага үндэслэлтэй байна хэмээн үзэж, “Номин тав трейд” компаниар 10 сая төгрөгийн торгуулийг төлүүлэх шийдвэр гаргажээ.

7

 “Номин" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэдэд нэг төгрөгийн хариулт өгдөггүй гэсэн гомдлын дагуу ШӨХТГ-аас шалгалт хийж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж үзэн тус сүлжээ дэлгүүрт 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан юм. Харин тус шийдвэрийг эсэргүүцэж, “Номин тав трейд” компани захиргааны хэргийн шүүхэд хандсан.

7

Гэтэл уг шүүхээс Номингийн сүлжээ дэлгүүр нь нэр бүхий дөрвөн хэрэглэгчид задгай мөнгөний хариулт өгөөгүй, лангуу болон кассын үнэ зөрсөн байсныг ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй. Гэхдээ Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-т заасан “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзэн захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна гэсэн шийдвэрийг гаргаж байсан юм. Харин ШӨХТГ энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй учраас давж заалдах шатны шүүхэд хандаж, шүүх хурал өнөөдөр болсон юм.

6

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин