Дундаж цалин 762 мянган төгрөг
2014-06-11

Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын Ерөнхий газартай хамтран дундаж цалингийн судалгааг гаргажээ. Нийгмийн даатгалын санд бүртгэлтэй 33400 байгууллагыг хамруулан судалгаагаа явуулсан байна. Нийт байгууллагыг хамруулсан судалгаагаар ажилчдын дундаж цалин 762.000, үүнээс эмэгтэй ажилчдынх 696.000, эрэгтэйчүүд 832.000 төгрөгийн цалин авдаг гэдэг дүн гарчээ.

йбы

Мөн аж ахуй нэгж байгууллагын ажилчдын тоог харгалзаж нарийвчлан судалгаа хийсэн байна. Тодруулбал, 1-9 тооны ажилчинтай байгууллагын дундаж цалин 449.000 төгрөг, 10-49 ажилтантай байгууллагынх 607.000 төгрөг, 50-100 ажилтантай байгууллагынх 716.000 төгрөг байдаг аж. Харин 100-200 ажилтантай байгууллагынх 739.000 төгрөг, 200 дээш ажилтантай байгууллагын ажилчдын дундаж цалин 896.000 төгрөг байдаг байна.

быө

Уул уурхай олборлолтын салбарын ажилчид хамгийн өндөр буюу сардаа дунджаар 1.6 сая төгрөгийн цалин авдаг аж. Харин өрхийн үйл ажиллагаанд хүн хөлслөн ажилуулдаг буюу гэрийн үйлчлэгч зэрэг ажилтан хамгийн бага буюу 339.000 төгрөгийн цалин авдаг юм байна.

ыб

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
Статистикийн хороо багш нарыг ажил хаялтанд уриалж байна:
Дундаж цалин зарлаж маяглахаа болимоор юм. Улсын үйлдвэрийн захирал ч юм уу, олон улсын том компанийн манай талын ТУЗ-ын гишүүн гэж олон саяын цалинтай хэдхэн хүн болон 30 жил ажиллаад 500 мянган төгрөгний цалинтай гээд ажил хаялт зарлаад байгаа багш нар байна. Цалин арван мянгаар нэмэх сургаар нийлүүлж байгаа барааны үнээ нэмдэг хувийн хэвшлийн том компаниудын эзэд болон ажил хаялт ч хийж чадахгүй тэдний ажилчид, борлуулагчид
2018-09-10