Бурхан багшийн их дүйчин өдөр
2014-06-13

Зуны эхэн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Бурхан багшийн мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нярваан дүрийг үзүүлсэн гурван онцгой өдөр давхцан тохиодог байна.

өх

Энэ өдрийг Бурхан шашинтны байгууллагууд хамтран тэмдэглэх гэж байгаа ба Гандантэгчэнлин хийдэд шашин соёлын арга хэмжээ, Нийслэлийн төв гудамжаар үргэлжлэх Энэрэнгүй сэтгэл-Эв нэгдэл 1080 хүний сүрт жагсаал, Чингисийн талбайд  Дүйчэн өдрийн баярын үдшийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

ыбө

Түүнчлэн өнөөдөр Их Майдар сангаас Бурхан багшийн ринсэл зүрхэн шүтээн болон Монгол улсад анх удаа ургуулж буй Бодь модийг олон нийтэд  танилцуулах юм. Уг модыг Чингисийн талбайд байрлуулах ба 14 хоногийн турш сүсэгтэн олонд эрдэнийн шүтээнд мөргөх, Бодь модны дэргэд бясалгал хийх боломжийг олгох аж. Энэхүү үзэсгэлэн нь бүх хүнд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй байх юм байна.

бө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин