Маргааш Дэлхийн цусны донорын өдөр
2014-06-13

2004 оноос эхлэн Монгол улсын хэмжээнд Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 14-ны өдөр тэмдэглэж иржээ. Энэ жил 10 дахь жилдээ уг өдрийг тэмдэглэх юм байна. Дэлхийн цусны донорын өдрөөр хүний амь аврагч доноруудад хүндэтгэл үзүүлэн талархал илэрхийлэх, донорын ариун үйлсийг сурталчлах, донорын тоог нэмэгдүүлэх, доноруудыг алдаршуулах, урамшуулах ажлыг зохион байгуулдаг юм. Мөн 35 болон түүнээс дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад МУЗН-ийн “Хүндэт донор” цол олгодог. 2013 оны байдлаар улсын хэмжээнд 97 донор шинээр “Хүндэт донор” цолны болзол хангасан байдаг аж.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин