Нэг тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
2014-06-13

Засгийн газрын "Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр Төв аймагт хэрэгжиж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгодог. Энэ онд хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр олгох нэг тэрбум төгрөгийн төсөв  Төв аймагт хувиарлагджээ. Ингэхдээ нэг тэрбум төгрөгийн 10 хувь буюу 100 сая төгрөгийг шинээр бизнес эрхлэх иргэдэд, 20 хувь буюу 200 сая төгрөгийг бичил бизнес эрхлэгчдэд, 70 хувь буюу 700 сая төгрөгийн төсвийг үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа иргэдэд олгох юм байна. Харин зээлд хамрагдахыг хүссэн иргэдэд өр төлбөргүй байх, барьцаа болон батлан даалттай, олон хүнийг ажлын байраар хангах, оюутан сурагчдад  үйлдвэрлэлийн дадлага хийх нөхцөлөөр хангах зэрэг шаардлагыг тавих аж.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин