Монгол оюутнуудад тэтгэлэг олгоно гэв
2014-06-13

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч ноён Андрис Берзинш тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын хүрээнд хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар дээд хэмжээний дугуй ширээний  хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

а

Уг үйл ажиллагаанд манай улсаас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарын боловсролын салбарын төлөөлөгч, Латвийн талыг төлөөлөн Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч ноён Андрис Берзинш тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэ үеэр хоёр улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд нар нүүр тулсан ярилцлага хийж, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцжээ. Ингэхдээ Латви Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд хатагтай Ина Друвете тус улсын их, дээд сургуулиудад суралцах монгол оюутнуудад тэтгэлэг олгохоо мэдэгдсэн байна.

ө

Түүнчлэн хэлэлцүүлэгт хоёр улсын их, дээд сургуулийн төлөөлөн оролцож сургуулиудаа танилцуулжээ. Латви Улсын зүгээс Ригагийн техникийн их сургууль,  Вентспилсын их сургуулийн коллеж, Турибагийн их сургууль, Тээвэр ба харилцаа холбооны дээд сургуулийн  удирдлагууд хүрэлцэн ирсэн аж.

ө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин