Дэлхийн цусны донорын өдөр
2014-06-14

Жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг дэлхий нийтээрээ цусны донорын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр авлагагүй цусны донор, аюулгүй цус цусан бүтээгдэхүүний тухай олон нийтэд мэдээлэх, цусны доноруудыг алдаршуулах, тэдэнд талархал илэрхийлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.

х

Энэ жилийн цусны донорын өдрийг  “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэж байна. Донорын өдрийг улс бүр тэмдэглэхээс гадна нэг улсад нэгдсэн томоохон үйл ажиллагааг нь байгуулдаг. Энэ удаад  Шри Ланк улсын нийслэл Колумб хотод нэгдсэн үйл ажиллагаа болж байгаа аж. Тус улсын Үндэсний цусны алба нь сайн дурын авлагагүй донорын хөдөлгөөнийг өрнүүлж, аюулгүй цус цусан бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэх олон талт ажлыг зохион явуулж буй юм байна.

а

Харин манай улсын хувьд Цусны донорын өдрийг Эрх чөлөөний талбайд “Аюулгүй цус-Эхчүүдийг аварна” уриан дор доноруудын хамт тэмдэглэж байна.

а

Дэлхий дахинд өдөрт 800 эмэгтэй жирэмслэлт болон төрөлтийн үеийн хүндрэлээс болж амь насаа алдаж байгаа бөгөөд дийлэнх нь хөгжиж буй орнуудад тохиолддог аж. “Эдгээрийн талаас илүү хувь нь Африкийн улсуудад, гуравны нэг нь зүүн өмнөд азийн орнуудад тохиолдож, 15-аас доош өсвөр насны охидын эндэгдэл өндөр хувийг эзэлдэг. Нас баралт, удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдалтын голлох шалтгаан нь төрөлтийн болон төрсний дараах үеийн цочмог цус алдалт юм. Өнөөдрийг хүртэл дэлхийн олон улс орнуудад цус цусан бүтээгдэхүүний хүрэлцээ хангамж, зохистой хэрэглээ хангалтгүй хэвээр байна” гэж мэргэжилтэн хэлж байна.

ө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин