Нүцгэн зургаа дэлгүүлсэн хөлбөмбөгчид ярилцлага өгөхөөс татгалзав
2014-06-16

Хорватын шигшээ багийн хөлбөмбөгчид сэтгүүлчдэд огт ярилцлага өгөхгүй гэсэн шийдвэр гаргажээ. Учир нь шигшээ багийн тоглогчдынх нь чармай нүцгэн зураг цахим хуудсуудаар тархсан юм.

“Та нар тэр зургуудыг харсан уу? Тэгээд тэр зураг та нарт таалагдаж байна уу? Манай багийн хөлбөмбөгчид дахиад нэг ч ярилцлага өгөхгүй. Та нар өөрсдийгөө манай хөлбөмбөгчдийн оронд тавиад үз дээ. Тэд чинь гэр бүлтэй хүмүүс шүү дээ. Энэ тийм аятайхан зүйл биш ээ. Тиймээс дахиад ярилцлага огт өгөхгүй” гэж Хорватын шигшээ багийн дасгалжуулагч Нико Ковач мэдэгджээ.

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин