Михаэль Шумахер ухаан орж, энгийн тасаг руу шилжжээ
Формула-1-ийн дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер олон сарын турш эмнэлэгт ухаангүй байсан билээ. Тэгвэл Германы нэрт тамирчин ухаан орж, Францын Греноблийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасгаас өөр тасаг руу шилжсэн сайн мэдээ байна.
1
2013 оны арванхоёрдугаар сарын 29-нд Шумахер Альпийн нуруунаас уулын цанаар бууж байгаад осолдож, хэдэн сарын турш эмнэлэгт ухаангүй хэвтсэн юм. Түүнийг зарим эмч “Эдгэлээ ч гэсэн насан туршдаа хөдөлж чадахгүй байж магадгүй” гэж мэдээлсэн нь бий. Гэхдээ одоогоор энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Ямартай ч нэрт тамирчин ухаан орж, эхнэрээ таньж, улмаар сэхээн амьдруулахаас энгийн тасагт шилжжээ.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ