Автомашины 500 зогсоол барина
2014-06-17

Нийслэлийн Засаг дарга Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг баталж,  шаардагдах 2.450.000.000.0 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт үүрэг болгожээ. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын зам барих, 500ш автомашины зогсоол барих, Үйлчилгээний төвүүдийг холбосон 3м-ийн өргөнтэй 800 у/м цементбетон явган зам барих, Давааны өртөө, рейлбусын буудлын зогсоолоос зорчигчид тээвэрлэх 2км хайрган түр зам барих ажлуудыг хийж гүйцэтгэх юм байна.

e

Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээний жагсаалтыг хүснэгтээр танилцуулъя. /сая.төг/

r

Төсөл, арга хэмжээний нэр Төсөвт өртөг
1 Хүй долоон худгийн наадмын үйлчилгээний төвүүдийг холбосон тусгай зориулалтын зам барих 1200.0
2 500ш автомашины зогсоол барих 1000.0
3 Үйлчилгээний төвүүдийг холбосон 3м-ийн өргөнтэй 800у/м цементбетон явган зам барих 50.0
4 Давааны өртөө, рейлбусын буудлын зогсоолоос зорчигчид тээвэрлэх 2км хайрган түр зам барих 200.0
Дүн 2450.0

 r

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин