СЕХ-ны үйл ажиллагаатай танилцав
2014-06-17

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай К. Бактигуловаг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголын сонгуулийн төв байгууллагын тэргүүн  Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож улмаар итгэмжлэх жуух бичгээ барих гэж байгаатай нь холбогдуулан  хатагтай К.Бактигуловад баяр хүргээд ажилд нь амжилт хүсэн ерөөв.

Тэрбээр сонгуулийн байгууллагынхаа бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсний дараа  сүүлийн жилүүдэд хоёр орны сонгуулийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа  идэвхтэй хөгжиж буйг онцлон тэмдэгллээ.  хоёр орны харилцааны бүх түвшинд түүний дотор сонгуулийн байгууллагын хүрээнд  харилцан айлчлал тогтмолжиж,  тухайлбал  Киргиз Улсын Ерөнхийлөгч асан, Засгийн газрын Тэргүүн шадар сайд, Сонгуулийн байгууллагын дарга зэрэг түвшний төлөөлөгчид  СЕХ-ны  зочилсөн бөгөөд, ирэх долоо хоногт Киргиз Улсын сонгуулийн байгууллагын өргөн бүрэлдээхүүнтэй шинжээчид ирнэ. Тиймээс  сонгууль зохион байгуулах талаарх

6

мэдээлэл солилцох, туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Энэ чиглэлээр хоёр орны  сонгуулийн байгууллагууд Ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцсон тухайгаа  СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцуулав.      Элчин сайд хатагтай К.Бактигулова хариу хэлсэн үгэндээ,  Монгол Улсын сүүлийн сонгуулиудыг гадаадын олон ажиглагчид ажиглаж эерэг үнэлгээ өгсөн нь бидний анхаарлыг зүй ёсоор татсан төдийгүй Киргиз Улс  СЕХ сонгууль зохион байгуулж буй, сонгуулийн системийг боловсронгуй болгох, сонгуульд шинэ техник, технологи нэвтрүүлсэн талаар хийсэн ажил, арга туршлагыг илүү гүнзгий судлах  сонирхолтой  байна.

Энэ бүхэн Киргиз Улсад сонгуулийг шударга, нээлттэй, ил тод болгоход тус дөхөм болгон гэдэгт найдаж байгаагаа  илэрхийллээ.

Санал хураалтын автоматжуулсан системийг хэрхэн судалж, сонгож авсан, гадаадад байгаа иргэдийнхээ  саналыг  авч буй туршлага, иргэд сонгогчдын бүртгэлтэй холбоотой асуулт тавьж хариулт авахдаа, юуны өмнө сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулах , автоматжуулсан систем нэвтрүүлэх, иргэд сонгогчдын бүртгэлийн нэгдсэн систем бий болгохыг зорьж буй учир Та бүхний санал, арга туршлагыг эдгээр ажилдаа тусгахыг хүсэж байгаагаа Элчин сайд хатагтай К.Бактигулова онцоллоо.гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин