Украинд хий дамжуулах хоолой дэлбэрчээ
2014-06-18

Украины Полтава муж хотод байгалийн хий дамжуулах “Братство” хоолой дэлбэрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Тус шатахуун дамжуулах хоолойгоос нэг километрийн зайтай газар оршин суугчид амьдардаг ч дэлбэрэлтийн улмаас хүн гэмтэж бэртээгүй байна.

Галыг унтраахаар таван гал унтраах анги ажиллаж байгаа тухай Ерөнхий сайд Арсений Яценьюк хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Шинжээчид ослын шалтгааныг дамжуулах хоолойн даралт буурсантай холбоотой болохыг тогтоосон аж.

Украины дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Арсен Аваков дэлбэрэлтэд Оросыг буруутгаж буйгаа нуугаагүй байна.

“Братство” нь 4.451 км урттай Европын хамгийн том хийн хоолой бөгөөд Чех, Франц, Швейцарь, Австри, Итали, Унгар, Балканы хойгийн зарим орон руу салбарладаг аж.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин