
Өмнөговь аймгийн хэмжээнд халдварт шар өвчний гаралт эрс нэмэгджээ. Одоогоор 153 хүүхэд өвчлөөд байна.
Энэ сар гарсаар дахин 19 халдварт өвчин гарсан бөгөөд ихэнхдээ гэр хорооллоос буюу 4 дугаар сургууль болон 9 дүгээр цэцэрлэгээс гарсан байна. Мөн хөдөө орон нутгаас Гурвантэс сумын Овоотын цэргийн ангийн цэцэрлэгийн насны хүүхдүүд энэ өвчнөөр бүртгүүлсээр байгаа юм. Түүнчлэн Цогтцэций суманд өвчлөл буурахгүй байна.
Аймгийн Засаг даргаар ахлуулсан “Халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсэг”шуурхай хуралджээ. Тус хуралдаанаар төлөвлөгөө гарган сургалт сурталчилгааг сайжруулах, голомтот газар халдваргүйжүүлэлт, ариутгал хийн сургуулийн хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Өмнөговь аймагт эрчим хүчний хязгаарлалт энэ үед том нэрмээс болж, ХМХ-ээр явуулж буй сургалт сурталчилгаа эзэндээ хүрэхгүй үр дүн муутай байгаа аж. Иймд өнгөрсөн 7 хоногт Даланзадгад сумын Дунд сайхан хорооллын 1-8 дугаар гудамжуудын айл, өрхүүдээр ажлын хэсэг явж, сургалт хийжээ. Ер нь халдварт ша р өвчин бол бохир гарын өвчин тул энэ өвчнөөс сэргийлэхийн тулд гарын ариун цэврийг сайтар сахихыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ