Тусгай зөвшөөрлөө авчээ
2014-06-19

“Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлөө авчээ. Эрчим хүчний хөгжлийн төв нь Багануур дүүргийн 700 МВт, Увс аймгийн Улаангом хотод баригдах 60 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцуудын эрчим хүчний барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх юм. Уг ажлыг гүйцэтгэхийн тулд Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авах ёстой. Харин энэ тусгай зөвшөөрлөө Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Э.Самдангаас Эрчим хүчний хөгжлийн төвийн Хөгжлийн судалгааны хэлтсийн дарга Б.Эрдэнэбат саяхан хүлээн авчээ. Ингэснээр дулааны цахилгааны станцуудын  барилга байгууламжийн ажлаа эхлүүлэх боломжтой болж байгаа юм.

ө

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин