"МИАТ" Франкфурт руу шууд нислэг хийж эхэллээ
2014-06-19

 “МИАТ” ХК өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Франкфурт чиглэлд шууд нислэг хийж эхэллээ. Ингэснээр Улаанбаатараас Франкфурт руу 8.45 цаг, Франкфуртээс Улаанбаатар хүртэл 8.30 цаг шууд нисч хүрэх боломжтой болж байна. Улаанбаатар-Франкфурт чиглэлд БОИНГ 767-300 ER агаарын хөлгөөр долоо хоног бүрийн пүрэв, ням гаригт, Франкфурт-Улаанбаатар чиглэлд лхагва, бямба гаригт нислэг үйлдэх юм байна. Харин тасалбарын хувьд нэг талдаа 1.5-2  сая төгрөгийн үнэтэй байх аж.

а

Өмнө нь Франкфурт хүрэхийн тулд Москва, Берлин, Сөүл болон Бээжингээр дамждаг байжээ.

б

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин